Заагч

Заагч

1.       z=15; гэж бичихгүйгээр бүхэл z хувьсагчийн санах ой дахь байр луу 15 гэсэн утга хийх програм.

2.       *p=3.14; гэж бичихгүйгээр p-ийн заах санах ойн байр луу 3.14-ийг хийх програм.

3.       А=cc77ffaa16 гэсэн 4 байтын урттай хувьсагч байг. Харин fullA бол A хувьсагчийг бүтнээр нь заах заагч, halfA бол А-ийн бага хагасыг заах заагч, quarterA бол А-ийн хамгийн бага байтыг заах заагч гэе. Тэгвэл эдгээр заагчуудыг ашиглан A, А-ийн бага хагас, А-ийн хамгийн бага байтыг хэвлэх програм бич.

4.       A-г B заана. BC заана. A=45 бол C-ийн утга, C-ийн заах утгыг ол.

5.       A-г B заана. BC заана. C-г D заана. Тэгвэл D-ийн заах утга 45 бол A-ийн утга хэд вэ?

Заагч ба массив

Санамж: Програмыг бичихдээ, массивын элементийг индексгүйгээр бичих ёстой.

 

1.       5 элементтэй массивын элементүүдийн хаягийг доош цувуулж хэвлэх програм бич.

2.       5 элементтэй массивыг гараас идэвхжүүлэх програм.

3.       A, B гэсэн массивууд өгөгдсөн бол B массивын бүх элементийг A массив руу хуулах програм.

4.       Өгөгдсөн массивын бүх элементийн нийлбэрийг олох програм.

5.       Өгөгдсөн массивын хамгийн бага элементийг олж, индексийн хамт хэвлэх програм.

6.       Дараах програмыг ажиллуулахад дэлгэцэн дээр “.aniab jladus lalhcmargorp diB” гэж гарах ёстой. Ө.х. тэмдэгт мөрийг хөрвүүлж байна. Үүний тулд ... –ийн оронд ямар код байх вэ?

#include <stdio.h>

main ( )

{

char str[31]="Bid programchlal sudalj baina.";

       printf ("\n%s", str);

getchar ( );

}

7.       a[3][5] гэсэн 2 хэмжээст массивын элементүүдийн хаягийг доош цувуулж хэвлэх програм бич.

8.       b[2][3][4] гэсэн 3 хэмжээст массивыг гараас идэвхжүүлэх програм.