Массив
1. 20 элементтэй 1D массивыг гараас идэвхжүүлээд, элементүүдийн үржвэрийг олох програм.
2. 1D бүхэл
массивыг [-5,10] завсрын утгуудаар санамсаргүй тооны генератор
ашиглан идэвхжүүлэх програм.
3. 3 мөр, 4 багана, 5 “өндөртэй” массивыг санамсаргүй тооны генератор ашиглан идэвхжүүлэх програм.
4. 1D бүхэл
массивыг санамсаргүйгээр идэвхжүүлсний дараа хамгийн бага элементийг олж тодорхойлох програм.
5. Гараас 10 тоо
оруулж, тэдгээрийг 1D массивт хадгалсны дараа, массивын бүх
эерэг ба сөрөг элементүүдийн нийлбэрийг
тус тусад нь олж хэвлэх програм.
6. 20 элементтэй 1D бодит массивыг гараас идэвхжүүлсний дараа, түүнд эерэг ба сөрөг элементийн аль олон болохыг олж мэдээлэх програм.
7. Гараас оруулсан
15 бүхэл тоог 1D массивт хадгалсны дараа массивын элементүүдийн арифметик
дунджийг олж хэвлэх програм.
8. Байт төрлийн A(9) массивыг идэвхжүүлсний дараа элемент бүрийг хөрвүүлж, буцаагаад A(9) массивт нь хий. Жишээ нь: 12,
75, 83, 2, 15 байвал 21, 57, 38, 2, 51 болгоно.
9. Бүхэл тоон A(9)
массивыг гараас идэвхжүүлсний дараа бүхэлд нь хөрвүүлээд A(N) массивт нь хий. Жишээ нь: 12,
75, 83, 2, 15 байвал 15, 2, 83, 75, 12 болгоно.
10. 20-ийн
урттай бодит массивыг санамсаргүй тооны генератор
ашиглан [-12.5, 12.5] завсарт идэвхжүүл. Дараа
нь тэгш дугаартай элементүүдийн арифметик
дундаж, сондгой дугаартай элементүүдийн арифметик
дунджийг ол.
11. 20-ийн
урттай бүхэл
массивыг [-10,15] завсарт идэвхжүүл. Дараа
нь түүнд дараалсан эерэг тооны бүлэг
хэд буйг ол. Эерэг
тооны бүлэг
гэдэг нь хоёр буюу түүнээс олон дараалсан эерэг элементийг хэлнэ.
12. 2D массив идэвхжүүл. Дараа
нь түүний гол диагоналиас
бусад хэсгийг тэг болго.
13. A(6,8) массивыг гараас идэвхжүүлсний дараа мөр болгоноос
хамгийн бага элементийг сонгон авч, сонгосон элементүүдээс хамгийн ихийг нь индесийн хамт хэвлэ.
14. A(N,N) бодит
тоон массивын
2 диагоналийг хооронд нь соль.
15. A(N,N) бодит
тоон массивын гол диагоналиас
дээр орших элементүүдийн нийлбэрийг
ол.
16. A(N,M) массив өгөгдөв. Тэгвэл энэ массивыг
A(1,1) дээр төвтэйгээр нар буруу 90o
эргүүлж B(M,N) массивыг идэвхжүүл.
17. Өмнөх дасгалыг
A(N,N) тохиолдолд нэмэлт массив ашиглалгүй хий. Өөрөөр хэлбэл
A(N,N) массивыг өөрийг нь 90o нар
буруу эргүүл.
18. 3x4 гэсэн
бүхэл матриц өгөгдөв. Матрицын багана тус бүрийн нийлбэрийг
ол.
19. 4x4 гэсэн
бүхэл матриц өгөгдөв. Түүнийг хөрвүүл (мөр баганыг сольж тавих).
20. 4x3x2 гэсэн
матриц өгөгдөв. Түүнийг дэлгэцэнд
яг хүснэгт хэлбэрээр гарга. Өөрөөр хэлбэл нэг “өндрийн” элементүүд таслалаар
тусгаарлагдаж цуварсан,
нэг баганын элементүүд доошоо, нэг мөрийн элементүүд хэвтээ цуварсан байх ёстой.
21. 30-ын урттай тэмдэгт төрлийн массивыг гараас идэвхжүүлсний дараа түүний элементүүдийг сүүлээс нь эхлэн индексийн хамт хэвлэ.
22. 40 тэмдэгтийн урттай, нэг
элемент бүхий
тэмдэгт мөр
төрлийн массив зарла. Тэгээд түүндээ гараас ямар нэг өгүүлбэр оруул. Дараа нь, энэ өгүүлбэрт түүний хамгийн эхний ба сүүлийн тэмдэгтийн аль нь олон орсон болохыг тогтоо.
23. Гаднаас оруулсан өгүүлбэрийн бүх
жижиг латин үсгийг том латин үсгээр нь сольж гарга.
24. Гаднаас өгүүлбэр оруул. Тэр нь үсгээр эхэлж, цэгээр дууссан байх ёстой. Мөн үгнүүд сул зайгаар тусгаарлагдсан байх ёстой. Тэгвэл тухайн өгүүлбэрт хэдэн үг байх вэ?
25. Гаднаас хүн
овог, нэрээ
оруулахдаа залгаад оруулчихсан байна. Тэгвэл овог, нэрийг салгаж гарга. Жишээ
нь “BatiinBold” гэснийг “Batiin Bold” болго.
26. “Шугаман бус алгоритм
- Салаалалт” гэсэн
сэдвийн семинарт бид “Та Дэлхийн түүхийг хэр мэдэх вэ?” хэмээх тестийн алгоритм зохиосныг санаж байна уу. Одоо үүнийхээ програмыг бич. Ингэхдээ asuult, xariult гэсэн
хоёр тогтмол массив зарлаж ашигла. Мөн давталт ашиглана.
27.
функцыг 0£x£1 завсарт,
алхамтайгаар бодуул. Дараа
нь x ба
y-ийн хамгийн их, хамгийн бага утгуудыг ол. x, y-ийн
утгыг дэлгэцэнд
дугаарын хамт 3 баганад доош цувуулж гарга. Мөн y-ийн
хамгийн их, хамгийн бага утгыг тэдгээрт харгалзах x-ийн
хамт гарга.
28. 0£x£
завсрыг 99 жижиг
интервалд хувааж,
функцыг бодуул. x ба
y-ийн хамгийн их, хамгийн бага утгуудыг ол. Үр дүнг өмнөх дасгалын адилаар гарга.