Си хэлний операторууд

1.       (Руд.2.16) Бодит тоо x өгөгдөв. Зөвхөн үржих, нэмэх, хасах үйлдлүүдийг ашиглан:

2x4 – 3x3 + 4x2 – 5x + 6

илэрхийллийг бодох програм.

2.       (Руд.2.18) Бүхэл тоо k-д гурван оронтой бүхэл тоо x-ийн цифрүүдийн нийлбэртэй тэнцүү утгыг олгох програм.

3.       (Руд.2.20) Өгөгдсөн гурван оронтой бүхэл тоог хөрвүүлэхэд гарах тоог ол.

4.       (Руд.2.10) Математикт, дурын бодит y>0 нь x<x+y гэсэн тэнцэтгэл бишийг үнэн байлгадаг. Тэгвэл Си дээрх ийм илэрхийллийн хувьд ямар байх бол?

5.       (Руд.2.4) Бүхэл хувьсагч c-ийн утгыг 1-ээр нэмэгдүүл. Бүхэл хувьсагч a-д c-г хоёр дахин ихэсгэсэн утгыг олго.

6.       (Руд.2.21) Хоногийн n-р секунд явж байна. Хэдэн бүтэн цаг, бүтэн минут өнгөрсөн болохыг тогтоо.

7.       (Руд.2.30.а) Турбо Си хөрвүүлэгч нь short, int, long, float, double, long double төрлүүдийг хадгалахдаа хэдэн байт зарцуулдаг болохыг тодорхойлох програм зохио.

8.       (По&Фо.2) h өндөртэй, r радиустай цилиндрийн эзэлхүүн v-г тодорхойл.

9.       Хэрэглэгч зохиосон програмаа ажиллуулж, түүнтэйгээ харьцсаны дараа дэлгэцэн дээр дараах харилцан “яриа” хэвлэгдсэн байв. Үүний эх кодыг бич.

Text Box: Sain uu. Chamaig hen gedeg ve?
Bat
Taniltsahad taatai baina, Bat aa. Chi heden ond tursun be?
1987
Chi 19 nastai yum baina, Bat aa.
_

10.  (Пиль.1.25) Өгөгдсөн x, y бүхэл хувьсагчуудын утгыг хооронд нь сольж олгох програм.

11.  Өгсөн өнцгийг радианд шилжүүлэх програм.